top of page
  • Writer's pictureHIMEDI

Эрүүл жин хасалт: Танд тохирсон ургамлын гаралтай хоолны дэглэмийн эмийг гэрт тань хүргэж өгнө


Яагаад ургамлын гаралтай хоолны дэглэмийн эм алдартай байдаг вэ?


Олон хүмүүс жин хасахын тулд дэглэм барихыг хичээдэг ч амжилттай хасаж чаддаг нь цөөхөн байдаг. Эрүүл мэнддээ хор нөлөө үзүүлэхгүй, өөрийн биед тохирсон зөв дэглэмийг сонгож жингээ барих нь хамгийн чухал юм.


Ургамлын гаралтай дэглэмийн эм нь хувь хүн бүрийн биеийн байдалд тохирсон, жин хасахаас гадна бодисын солилцоог сайжруулдгаараа давуу талтай байдаг. Үүнд хоолны дэглэмийг эхлүүлэхийн өмнө биеийн байдлыг нарийн тодорхойлон ерөнхий хооллолт, дасгал хөдөлгөөн, унтах хэв маяг, хоол боловсруулах үйл ажиллагаа, кофейнд үзүүлэх хариу үйлдэл зэргийг харгалзан үзэж уух эмийн жорыг бичиж өгдөг. Мөн хоолны дэглэмийг тэсвэрлэх хангалттай хүч тамиртай болсны дараа хоолны дуршлыг хянах, биеийн өөхийг задлах зорилгоор нэмэлт ургамлын гаралтай эмийг санал болгодог. Энэ нь үндсэн бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлж, биеэс хорт бодис, илүүдэл зүйлсийг гадагшлуулахад тусалдаг. Эцэст нь хоолны дэглэм амжилттай болсон ч тогтмол зөвлөгөө өгч, толгой эргэх, гэдэс дүүрэх, биеийн байдалд нэмэлт өөрчлөлт орсон эсэхийг шалгаж, ургамлын гаралтай эмийн найрлагыг тохируулдаг байна.


@Эх сурвалж, ‘Bolbbalgan Andy’, tistory



Гадаадад амьдарч буй хүмүүст зориулсан ургамлын гаралтай хоолны дэглэмийн эмийн жор


Сүүлийн үед ургамлын гаралтай дэглэмийн эмийн үр нөлөөг гадаадын улсуудад хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч хүмүүс өөрийн биеийн байдлыг тодорхойлуулахын тулд гадаадаас Солонгос улсад биечлэн очиж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд хэд хэдэн дорнын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд онлайн үзлэг болон асуулгын дагуу тухайн хүнд тохирсон эмийн жорыг бичиж өгөх үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь та асуулгын дагуу хариулт өгсний дараа онлайн үзлэгээр эмнэлгийн ажилтнуудтай зөвлөлдөж, өөрт тохирсон ургамлын гаралтай хоолны дэглэмийн эмийг авах боломжтой болж байгаа юм. Нэмэлтээр эмнэлэг тус бүр ургамлын гаралтай эмийг гадаадын улсууд руу шууд тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.


Himedi-н нэгэн үйлчлүүлэгч уг онлайн үзлэгт хамрагдан сарын турш уух ургамлын гаралтай эмийг эх орондоо хүргүүлэн авч жингээ амжилттай хасаж чадсан. Мөн өөр нэг үйлчлүүлэгч гэр бүлийн гишүүнээ эмчлүүлэхээр Солонгос улсад байх хугацаандаа өөрийн биеэр эмнэлэгт очиж үзүүлэн эмийн жорыг бичүүлж авсан ба эх орон руугаа буцсан хэдий ч хүргэлтээр эмээ авч дэглэмээ үргэлжлүүлсээр байна. Тухайн үйлчлүүлэгч “Эм уусны дараа хоолны дуршил буурч, бага зэрэг идсэний дараа ч цадаж байсан нь хэтрүүлэн идэх, зууш идэх, оройн цагаар хооллох зэрэг муу зуршлаа хаяхад тусалсан ба дасгал хөдөлгөөний хамт эрүүл аргаар жингээ хасаж байгаа учраас стрессгүй хоолны дэглэм барьж байгаа” гэдгийг бидэнд дурдсан юм.



Ургамлын гаралтай эм уух нь жингээ 100% хасна гэсэн үг биш юм. Үндсэн бодисын солилцооны түвшин нэмэгдэх эсвэл дэглэмийн эхэн үед хаван буурах зэргээр жин хасагдах тохиолдол гардаг ч хоолны дэглэм барих нь эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулахад хамгийн үр дүнтэй байдаг. Мөн зарим хүмүүс дэглэм зогсоосны дараа буцаж жин нэмэгдэх талаар санаа зовдог ч эмийг зогсоосноор жин дахиж нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Харин та эм уухаа зогсоосны дараа өмнөх эрүүл бус амьдралын хэв маяг, хооллох зуршилдаа эргэж орох юм бол таны жин нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс ургамлын гаралтай дэглэмийн эм нь зөвхөн хоолны дэглэмийн үр нөлөөг хурдасгахад туслах хэрэгсэл гэдгийг санах нь зүйтэй бөгөөд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнд голчлон анхаарах нь чухал юм.



 

Та Himedi-ийн тусламжтайгаар өөрийн биед тохирсон ургамлын гаралтай хоолны дэглэмийн эмийг авч, жингээ илүү үр дүнтэй аргаар хасаарай. Himedi танд захиалга өгөхөөс эхлээд онлайн үзлэг болон хүргэлт зэрэг бүх зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэх болно.




bottom of page