top of page
  • Writer's pictureHIMEDI

Зөвхөн танд зориулсан насжилтаас үүдсэн хараа муудалтын эмчилгээ байдаг


Насжилтаас үүдсэн хараа муудах үзэгдэл нь 40 насны дунд үеэс эхлэн хэнд ч тохиолдож болох жам ёсны үзэгдэл юм. Харааны шил ашиглах үедээ хэт тухгүй мэдрэмж авдаг хүмүүст зориулан насжилтаас үүдсэн хараа муудалтын олон төрлийн эмчилгээний аргын талаар олж мэдэцгээе.



Ойр байгаа зүйл бүрэлзэн харагдаж байвал, энэ нь холын хараа муудалт уу эсвэл насжилтынх уу?

Ойр байгаа зүйл бүдэг харагддаг насжилтын хараа муудалт нь холын хараа муудалттай илрэх шинж тэмдэг нь төстэй боловч шалтгаан нь өөр байдаг.Холын хараа муудах нь нүдний алимын урт эсвэл эвэрлэгийн хэлбэрээс шалтгаалдаг бол насжилтаас үүдэн хараа муудах нь линзний уян хатан чанар буурах үед үүсдэг үзэгдэл юм.

✔️ Ойрын болон холын зай хооронд анхаарлаа төвлөрүүлэх нь удаан

✔️ Ойрын зайд удаан хархаар толгой өвддөг

✔️ Харанхуй газар хараа улам муу байгаа мэт санагдах

Бүдэг сарниж харагдах шинж тэмдгээс гадна дээрх 3 төрлийн шинж тэмдэг илэрвэл насжилтаас үүдсэн хараа муудалт гэж үзэхэд болно.


Нөхцөл байдалд нь тохируулж насжилтаас үүдсэн хараа муудалтыг тэгшлэх олон төрлийн хагалгаа

Насжилтаас үүдсэн хараа муудалтыг засах гол хагалгааны аргууд гэвэл ‘линз суулгах мэс засал’,’нүдний эвэрлэг бүрхүүлийн хагалгаа’, мөн ’ласик хагалгаа’ орно. Хэрэв насжилтаас үүдсэн хараа муудалт, нүдний эвэрлэг цайрах өвчинтэй хавсарсан байвал ‘хиймэл болор суулгах мэс засал’-аар дамжуулан нэгэн зэрэг засах боломжтой. Нүдний эвэрлэг цайралт байхгүй бол хоёр нүдний эвэрлэг бүрхүүлийн хэлбэр засах ‘эвэрлэг бүрхүүлийн хагалгаа’-г хийлгэж болно. Мөн ‘ласик хагалгаа’ ч мөн адил боломжтой хэдий ч энэ нь нүдийг өөр өөрөөр засдаг арга юм. Хоёр нүдний хараа ялгаатай тул дасан зохицох үе шат шаардлагатай ч Monovision, Presby Max зэрэг илүү нарийн технологиуд гарч ирэн сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байна.


Өнгөрсөн 12 сард нүдний эмнэлэгт хандсан Himedi-ийн Монгол өвчтөн нарийвчилсан үзлэгийн явцад эвэрлэг цайрах үе шатанд яваагаа мэдсэн бөгөөд, энэ оны хавар Солонгос улсад дахин ирэн нүдний эвэрлэг цайрах өвчний хагалгаа болон линз суулгах мэс заслуудыг хийлгэхээр төлөвлөөд байна. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан олон төрлийн харааны хагалгаанаас сонгох боломжтой тул нарийн шинжилгээ хийсний үндсэн дээр эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох мэс заслыг хийлгээрэй. Харааны шил байнга зүүж тайлах тухгүй мэдрэмжээсээ салан илүү тухтай амьдрах болно.



 


Хэрэв та Солонгос улсад нүдний үзлэг, хараа тэглэх мэс засал хийлгэх гэж байгаа бол HIMEDI-ээр дамжуулан чадварлаг эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудтай холбогдоорой.



bottom of page