top of page
  • Writer's pictureUAE

Элэг тайрах мэс засалд орсон Жүди



2019 оны 3сард, 3настай Жүди аав ээжийнхээ гараас хөтлөөд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт анх ирж байсан. Хол гэхэд дэндүү хол Араб улсын иргэн Жүдигийн бяцхан биед хорт хавдрын эсүүд ургасан байжээ.

Элгэнд үүссэн хавдрын хэмжээ маш том байсан учраас хавдрын хэмжээг багасгах нь нэн түрүүний зорилго байсан.

Тэрээр химийн эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд хүнд хэцүү химийн эмчилгээ давтагдах тусам Жүди туяа эмчилгээний өрөөний ойрхон очход л уйлдаг байв.

Жүдитэй уулзхаар очих бүрт, эмчилгээний өрөөрүү дагуулж явах гэж байна гэж боддогоос болоод тэр үү очиж байгааг холоос хараад л уйлдаг байв.

Жүдид танихгүй орны өөр орчинд эмчилгээ хийлгэх нь тийм ч амар байгаагүй. Энэ бүх зүйлд дасан зохицох хугацаа түүнд хэрэгтэй байсан ч ,эмнэлэгийн ажилчид болон Himedi-ийн хамт олон мөн Жүдигийн гэр бүл бүгд түүнийг эмчилнэ гэсэн нэг зорилгын дор бат зогсож байв.

Эмчилгээндээ бүх анхаарлаа хандуулж байсан тэр үед коронагийн цар тахал дэгдэж эх нутагруугаа буцаж явах шаардлагатай нөхцөл байдал үүссэн юм.

Тэнд байсан бүх гадаад өвчтөн эмчилгээгээ зогсоож нутаг буцсан бол, Жүди л ганцаараа Солонгост үлдэж эмчилгээгээ үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэнд үлдсэн цорын ганц гадаад өвчтөн болсон байв.

Цар тахлын таагүй нөхцөл байдал үүссэн ч эмчилгээгээ үргэлжлүүлж, хавдар тодорхой хэмжээгээр багассан тул элэг тайруулах хагалгаанд орох боломжтой болсон.

Бид бүгдийн хүсэн хүлээж, залбирч байсан хагалгаа амжилттай болж бие нь тэнхэрсний дараа Арабруу буцаж ниссэн. Бүхэл бүтэн 1жил 6 сар өнгөрсөн байлаа.

Дараа нь 23оын 5сард хагалгааны дараах хяналтандаа орхоор хоёр дах удаагаа Солонгосыг зорин ирсэн.

Хариуцагч эмч Жүдигийн биеийн байдал маш сайн байгааг хэлээд эх орноосоо хяналтанд ороод явхад болно гэж хэлсэн. Тэр үе үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байлаа.

Удаан хугацаанд эмчилгээ хийлгэж Himedi-ийн үйлчилгээг авсан Жүдигийн аав талархлын захидал бидэнд үлдээжээ.

Himedi нь эмнэлгийн захиалга, зочид буудлын захиалга, тосох үйлчилгээ, мэргэжлийн орчуулга гэх мэт асар том бөгөөд гайхалтай үүргийг гүйцэтгэлээ. Тиймээс би Солонгост эмчлүүлэх эсэхтээ эргэлзэж байгаа хүмүүст хэлхэд Himedi-д хандаарай гэж хүсмээр байна. Энүүхэндээ л гэж хэлхэд, энэ урт хугацаанд хамт байсан Himedi-ийн хамт олны ачаар өвчтөн болон асран хамгаалагч бүгд хүнд үеийг асуудалгүй даван туулж чадлаа


Жүдигийн гэр бүлтэй хамт байх сүүлийн ч мөч байж болох энэ үеээ бид дурсгалын зураг болгон үлдээлээ.

Очиж байгааг холоос хараад л уйлдаг байсан бяцхан охин одоо баярлалаа гээд өөрөө ирж тэврүүлдэг “эрүүл саруул” хайр татам охин болсонд нь үнэхээр их бахархаж байна. Бидний өхөөрдөм Жүди болон түүний аав ээжид эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.






 
Himedi бол Солонгосын эмнэлгийн үйлчилгээг ая тухтай авхад тусалдаг
Солонгосын эрүүл мэндийн аялал зуучлалын компани юм.
Үйлчлүүлэгч өөрийн гоо сайхан, эрүүл мэндийг олж авхад туслах
сүүлийн үеийн технологи, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийг санал болгон холбож өгдөг.
Himedi-ээр дамжуулан эрүүл мэндийн аялалаа та эхлүүлээрэй.




bottom of page