top of page
  • Writer's pictureHIMEDI

Зүрхний эмгэг, хэм алдалтын эмчилгээ хийлгэж буй Мөнхжаргал

Himedi-ээр дамжуулан Солонгос улсын Анам эмнэлэгт “Зүрхний эмгэг,хэм алдалт”-ийн эмчилгээ хийлгэж буй Б.Мөнхжаргалын бидэнд өгсөн богино ярилцлагыг та бүхэнд хүргэе.



Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулна уу?


Намайг Болд овогтой Мөнхжаргал гэдэг.1994 оны 10 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн.



Солонгост ирэхээсээ өмнө ямар байдалтай байсан мөн Солонгост ирээд ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

Солонгос улсын Анам эмнэлэгт очихоосоо өмнө Монгол улсад шулуун гэдэсний идээт үрэвсэл буюу Anal Absess өвчнөөр хагалгаанд орсон боловч тухайн өвчин маань дахисан. Энэ өвчлөлийн асуудлаар Солонгос улсын Анам эмнэлэгт очиж шинжилгээ оношилгоо хийлгэх явцдаа “Зүрхний эмгэг, хэм алдалттай” гэдгээ олж мэдсэн.

Улмаар Кореа их сургуулийн Анам эмнэлгийн зүрхний хэм алдалтын эмчийн хяналтад орсон ба 3 сар эм уугаад дахин үзүүлж зүрхээ эмчлүүлэх болсондоо маш их баяртай байгаа. Учир нь би шулуун гэдэсний идээт үрэвслээс гадна бас зүрхний асуудалтай байсан ч шалтгааныг нь тогтоож чадахгүй яваад байсан юм.



Himedi–ийн талаар хаанаас олж мэдсэн болон Himedi-ийн талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

Himedi-ийн талаар ээж ааваасаа анх сонсож мэдэж авсан. Учир нь Монгол улсын хавдар судлалын эмнэлэгт ээж минь ходоодны хорт хавдартай гэж оношлогдож Himedi-аар дамжуулан Солонгос улсын Анам эмнэлэгт эмчилгээ оношилгоонд орж хяналтад явж байгаа билээ. Тиймээс ээж минь надад Himedi-д хандахыг санал болгосон.

Himedi-ийн хамт олон үнэхээр чадварлаг бөгөөд найрсаг, миний визний материалаас авхуулаад эмнэлгийн орчуулга гээд бүхий л тал дээр чин сэтгэлээсээ туслалцаа үзүүлж эмчилгээний визийг маань маш хурдан шуурхай гаргаж өгсөн.



Монголд эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байгаа хүмүүст та Himedi–г санал болгох уу? Яагаад?

Монголд эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байгаа ойр дотнын хүмүүстээ Himedi-ийн талаар байнга ярьдаг. Учир нь тухайн хүний өвчлөлд хамгийн тохирсон эмнэлгийг санал болгодгоос гадна эмчилгээгээ хийлгээд эх орондоо ирэх хүртэлх бүхий л үед минь хамт байсан учраас би ямар ч хэлний болоод визний асуудалгүйгээр өөрийн мэдэхгүй байсан өвчнөө олж мэдсэндээ маш их баяртай байна. Мөн Himedi-ийн үйлчилгээнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

Himedi-ийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.



 

HIMEDI нь үйлчлүүлэгчээ Солонгос улсад амжилттай эмчлүүлэхэд шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлэх болно.

HIMEDI-тэй хамт эрүүл мэндийн аялалаа эхлүүлээрэй.




bottom of page