top of page
  • Writer's pictureMongolia

Тугалгын судасны хоргүй хавдрын эмчилгээнд орсон Намур



2022оны 4сард, ээж нь Намурыг усанд оруулж байхдаа цавьных нь хэсэгт хавдсан байхыг анх олж харжээ.

Монголд анх цавьны ивэрхий гэж оношлогдсон.

Нэмж MRI зураг авхуулсны дараа цавьны тугалгын судасны хоргүй хавдар гэсэн мэдээг сонссон.


Монголд 7см хүртэлх хавдарт л хагалгаа хийдэг,түүнээс бусдыг нь хосолсон хавдар гэж үзээд хамгийн муугаар бодход хөлийг нь тайрах ч нөхцөл үүсч болзошгүй учраас маш сайн чанартай эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.


Тэрхүү сайн эмчилгээг олхын тулд Намурын ээж манай Himedi-д хандаж ирсэн.


Намурын шинжилгээний хариу,санаа бодлыг хүлээн авсныхаа дараа Himedi алсын зайн эмчилгээ,зөвлөгөөг авхаар шийдсэн.Шууд Солонгост очхоосоо илүү эхлээд урьдчилж Намурыг ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг олж мэдэх зорилготой байсан.


Himedi Монгол оффисын мэргэжлийн орчуулагчийн хамтаар Намурын гэр бүл Солонгосын эмчийн багтай дүрст дуудлага хийсэн.

Монголд хийлгэсэн шинжилгээний хариун дээр үндэслээд онлайн хэлэлцүүлэг маань явагдаж,Солонгост илүү нарийн оношлогоо,эмчилгээ явагдах бүрэн боломжтой гэсэн таатай хариуг эмч нараас авсан Намурын ээж тэр оныхоо зун шууд Солонгосруу явсан.


Сөүлийн Самсунг эмнэлэгт өвчнийг зөв оношлохын тулд MRI шинжилгээ хийсний үр дүнд,Намур аарцаг хэвлий хэсэгтээ тархсан төрөлхийн тугалгын судасны хоргүй хавдартай,төрхөөсөө авхуулаал ийм хавдартай төрсөн учраас заавал мэс заслын аргаар хавдрыг авах шаардлагагүй гэсэн хариуг авсан.Дээрээс нь эмийн эмчилгээ ч шаардлагагүй,хавдар цаашид томрох эсвэл шинээр гарч ирэхгүй болхоор хэвийн амьдралдаа үргэлжлүүлээд явхад болно гэдэг эмчийн хариунд Намурын ээж магнайгаа хагартал баярлаж байсан.


Монголоос Солонгост,Солонгосоос Монгол хүртэлх урт замын бүхийл хугацаанд хамтдаа байсан Himedi-д талархсан сэтгэлээ шингээсэн захиаг бичиж өгсөн.



Хүүгийн минь тугалгын судасны хоргүй хавдрын зөв оношилгоо,эмчилгээг олход тусалсанд чин сэтгэлээсээ баяртай байна. Сөүл Самсунг эмнэлэгт хоёр ч удаа ирж үзлэг,шинжилгээ хийлгэсэн хүү маань одоо маш их баяртай байгаа.Бүх хугацаанд биднийг дэмжиж, мэргэжлийн орчуулга хийж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Хоёр хөл дээрээ гүйж байгаа хүүгээ харах бүртээ та нарыгаа дурсаж байх болно. Ажилын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Алдах шахсан хоёр хөл дээрээ одоо хөөрч догдлоод гүйж байгаа Намурыг хараад Himedi-ийн ажилчид бид ч гэсэн маш их урам зоригийг авч байна.

Намур,цаашдаа эрүүл чийрэг өсөж том болхыг хүсье.






 

Himedi бол Солонгосын эмнэлгийн үйлчилгээг ая тухтай авхад тусалдаг
Солонгосын эрүүл мэндийн аялал зуучлалын компани юм.
Үйлчлүүлэгч өөрийн гоо сайхан, эрүүл мэндийг олж авхад туслах
сүүлийн үеийн технологи, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийг санал болгон холбож өгдөг.
Himedi-ээр дамжуулан эрүүл мэндийн аялалаа та эхлүүлээрэй.




bottom of page