top of page
  • Writer's pictureHimedi

'K-beauty' чиг хандлага дэлхийн жишиг болж байна



2023 онд БНСУ-д хилийн чандаас эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчсон өвчтөний тоо ойролцоогоор 305,000 хүрсэн бөгөөд энэ нь COVID-19 тахлын үетэй харьцуулахад 9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр өвчтөнүүдийн 99.3% нь арьсны болон гоо сайхны мэс заслын эмнэлэгт хандсан нь БНСУ-ын гоо заслын үйлчилгээг гадаадаас ихээхэн сонирхож зорьж буйг харуулж байна. Цар тахлын үед ‘K-Beauty’-г төрөл бүрийн сошиал контентоор онцолж харуулсан нь гоо сайхны үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих жуулчдын тоог нэмэхэд томоохон нөлөө үзүүлж чадсан байна.



БНЭУ-ын нэрт жүжигчин Жанби Капүрийн Солонгосын гоо сайхны эмчилгээний дараах төрх

@Эх сурвалж: Өдөр тутмын сонин, [Кан Апжал Ахмедийн Энэтхэгт одоо] Энэтхэгчүүдийн сэтгэлийг татсан ‘Солонгосын анагаах ухааны технологи’ 2024 оны 1-р сарын 3-ны өдрийн нийтлэл



Сүүлийн үед “Солонгос эмэгтэйчүүдийн аялал” тренд болж хямд зардлаар өндөр сэтгэл ханамжийг авах гоо сайхны аялал жуулчлал нь Япон улсаас гадна АНУ, Араб гэх мэт төрөл бүрийн орнуудын эрүүл мэндийн жуулчдаас эерэг үнэлгээ авч байна. АНУ зэрэг анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад ч гоо сайхны аялал жуучлал нь танил бус ойлголт хэвээр байна. АНУ-д ихэвчлэн арьсны хорт хавдрыг эмчлэхэд анхаардаг тул арьс гоо заслын эмч мэргэжилтэн дутмаг байдаг. Нөгөөтээгүүр, БНСУ-д 1990-ээд оны дунд үеэс эхлэн өө сэв арилгах лазерыг витамин С-ийн цайруулах үйлчилгээтэй хослуулсан арьс арчилгааны шийдлийг боловсруулж эхэлсэн. Үүний адилаар лазераар яр, батгыг эмчилж scaling аргаар арьсыг цэвэршүүлэх гоо заслын үйлчилгээг хөгжүүлсэн. Солонгосын “K-Beauty” аялал жуулчлалаар дамжуулан кристал гуужуулах, хүчил төрөгчийн арчилгаа хийлгэсэн Денис Снайдер хэлэхдээ “Би Тайланд руу өмнө нь хэд хэдэн удаа эрүүл мэндийн аялал жуучлалаар явж байсан ч цаашид цэвэр орчин, найрсаг үйлчилгээ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан БНСУ-г сонгож үйлчлүүлэх бодолтой байна” хэмээн эерэг сэтгэгдэл үлдээжээ. ‘K-Beauty’ эмчилгээ нь нэг цаг орчим хугацаанд массаж хийлгэхтэй адил хөнгөн эмчилгээ хийгдэх ба эмчилгээний дараа ул мөр бараг үлддэггүйгээрээ давуу талтай. Солонгосын олны танилууд шиг харагдахын тулд гоо сайхны эмнэлгийг зорьж буй гадаад өвчтөнүүдийн хувьд мэс заслын дараах хаван арилгах үйлчилгээний хамт арьс гоо заслын эмчилгээ авах нь маш сайн сонголт юм.




 


БНСУ-д гоо сайхны технологи өндрөөр хөгжиж, Солонгосын арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд чанартай эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна. Та Himedi-ээр дамжуулан Солонгосын гоо сайхны мэс заслын технологи болон үйлчилгээ, хямдралын талаар мэдээлэлтэй танилцан өөрт тохирох гоо сайхны мэс засал, арьсны арчилгааны эмнэлгийг олоорой.







Comentários


bottom of page