top of page
  • Writer's pictureHIMEDI

Хоол боловсруулах замын архаг өвчний эмчилгээг амжилттай хийлгэсэн Х.Тогтохбаяр


Himedi-ээр дамжуулан Солонгос улсын Асан эмнэлэгт “Ходоод,улаан хоолойн сөргөө өвчин”-ий эмчилгээг амжилттай хийлгээд эх орондоо ирсэн Х.Тогтохбаярын богино ярилцлагыг та бүхэнд хүргэе.



Q. Сайн байна уу? Та ямар эмчилгээ авхаар Солонгос улсыг зорьсон бэ?

A. Хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг болох ходоод, улаан хоолойн сөргөө өвчнөөр Монголд оношлогдож гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдсөний үр дүнд Солонгос улсад эмчлүүлэх шийдвэрийг анх гаргаж байсан. Үүний дараагаар судалж үзэхэд Himedi компани нь Солонгос улсад эмчлүүлэхэд тусламж үзүүлдэг гэдгийг мэдэж авсан.



Q. Himedi–ийн талаар хаанаас олж мэдсэн бэ?

A. Сошиал сувгаар дамжуулан эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагыг судалж үзсэн. Himedi-г сонгох болсон шалтгаан нь Himedi нь олон жилийн туршлагатай, мөн Солонгос улсад эмчлүүлээд эх орондоо эргэн ирэх хүртэлх бүхий л хугацаанд хамт байж цогц үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай байсан учраас сонгосон. Himedi-ийн хамт олон Солонгос улсад эмнэлгийн үйлчилгээ авахтай холбоотой бүх шатны үйл явцад маш найрсгаар, чин сэтгэлээсээ хандаж байсанд бид маш сэтгэл хангалуун байдаг.



Q. Солонгос улсын эмнэлгээр үйлчлүүлэх ямар санагдсан бэ?

A. Himedi-ийн зүгээс миний өвчлөл болоод нөхцөл байдалд хамгийн тохиромжтой Асан эмнэлгийг санал болгосон. Миний хувьд ч гэсэн өөрөө судлаад үзэхэд 3-р шатлалын том нэгдсэн эмнэлэг байсан учраас шууд саналын дагуу сонголтоо хийсэн. Солонгос улсад очоод эмчилгээгээ эхлүүлэхэд мэдрэгдсэн хамгийн том давуу тал нь оношилгоо, үйлчилгээ маш сайтай байсан. Үүнээс гадна ажиглагдсан нэг сайшаалтай зүйл гэвэл эмийн чанар сайн, хурдан үйлчилгээтэй байсныг онцолмоор байна. Дашрамд нь хэлэхэд Himedi-ийн тусламжтайгаар ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр эмч сувилагч нартайгаа ойлголцож, тухай бүрд нь хэрэгтэй зөвлөгөөг авч байсандаа маш их талархаж байгаа. Солонгос улсад эмчлүүлэх эсэхтээ эргэлзэж байгаа хэн бүхэнд Himedi-ийн мэргэжлийн эмч, координаторуудаас зөвлөгөө авахыг санал болгож байна.




 

Солонгосын хамгийн шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ болоод зөвхөн өөрт тохирсон эмчилгээний аргыг мэдэж аваарай. HIMEDI таныг Солонгос улсад эмчлүүлэхтэй холбоотой бүхий л үйл явцад хамт байх болно




Comments


bottom of page