top of page
  • Writer's pictureHIMEDI

Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг уртасгах Солонгосын анагаах ухааны технологи


Ходоодны хорт хавдар нь ходоодонд үүсдэг хорт хавдар бөгөөд ходоодны хэвийн эд эсийг устгаж, элэг, уушиг зэрэг бусад хэсэгт үсэрхийлж, улмаар үхэлд хүргэдэг дэлхийн хамгийн түгээмэл хорт хавдруудын нэг юм.


Ходоодны хорт хавдрын шинж тэмдэг ба оношилгоо

Эхэн үедээ тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд ходоодны үрэвсэл болон ходоодны шархлаанаас ялгахад хэцүү байдаг. Хорт хавдар томрохын хэрээр хэвлийн дээд хэсгээр өвдөх, гэдэс дүүрэх, хоол боловсруулах чадвар муудах, хоолны дуршил буурах, турах, цус багадах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Ходоодны хорт хавдрыг зөвхөн шинж тэмдэг, үзлэгт үндэслэн оношлох нь учир дутагдалтай. Ходоодны хорт хавдрыг хавдрын эдийн шинжилгээ болон ходоодны дурангийн шинжилгээний аргаар оношилдог.Ходоодны дурангийн ****шинжилгээний аргыг ашиглан нүдээрээ шууд ажиглах нь хамгийн үр дүнтэй оношилгооны арга юм.


Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг уртасгах Солонгосын анагаах ухааны технологи

Солонгос бол орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт системтэй орнуудын нэг юм.Солонгос улс нь дэлхийн жишигт нийцсэн чадварлаг эмч нар төдийгүй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан бүх төрлийн эмчилгээг хийж байна.



(1) Мэс заслын өмнөх нарийн оношилгоо

Ходоодны хорт хавдрын мэс заслын өмнө оношилгоо нарийвчлан хийх зорилгоор дурангийн хэт авиан шинжилгээ, ходоодны тодосгогчтой рентген, компьютер томограф (PET-CT) зэрэг аргыг ашигладаг.


(2) Хорт хавдрын эхэн үе

Хавдрын эхэн үед дурангийн мэс засал, дурангийн салст бүрхэвч тайрах мэс засал, эрхтний үйл ажиллагааг хадгалсан хагалгаа зэрэг олон төрлийн нөхөн сэргээх мэс заслуудыг хийдэг. Жижиг хэмжээтэй ходоодны эхэн үеийн хорт хавдрын хувьд салст бүрхэвчийг дурангийн аргаар тайрах нь хэвлийн хөндийг нээхгүйгээр хийдэг мэс заслын арга юм. Хэвлийг нээхгүй хийдэг тул мэдээ алдуулалт хийх шаардлагагүй, бусад эд эсүүд гэмтэх нь ховор байдаг.Мөн ходоодны хорт хавдрын эрт үед дурангийн мэс засал хийх нь тохиромжтой. Дурангийн мэс засал нь хэвлийн хөндийд жижиг зүсэлтээр багаж суулган хийх мэс засал ба нээлттэй мэс заслыг бодвол хагалгааны дараах өвдөлт бага гэдгээрээ давуу талтай.


(3) Ходоодны хорт хавдрын хүндэрсэн шат

Энэ тохиолдолд мэс заслын өмнөх хими эмчилгээ, хэвлийн хөндийн хими эмчилгээ, үсэрхийллийн голомтыг өргөн хүрээтэй тайрах хагалгаа зэргийг хийдэг.


Ходоодны хорт хавдар бол эмчлэгдэх боломжтой өвчлөл бөгөөд итгэл найдвараа алдалгүй өөрт хамгийн тохирсон эмчилгээг хийлгэх нь чухал юм.


Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Ходоодны хорт хавдар нь бидний хэрэглэж буй хоол хүнстэй нягт холбоотой. Та давс ихтэй, утсан хоол, хадгалалтын хугацаа уртасгах бодис агуулсан болон түлэгдсэн хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Шинэ жимс, хүнсний ногоог их хэмжээгээр хэрэглэх нь ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй байдаг.


Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдахын ач холбогдол



Шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хандах үед хорт хавдар аль хэдийн томорч сүүлийн шатандаа орсон байх тохиолдол дийлэнх байдаг.Ялангуяа ходоодны хорт хавдрын өвчлөл өндөртэй улс оронд амьдардаг эсвэл гэр бүлийн хэн нэгэн хорт хавдраар өвчилж байсан түүхтэй бол эрүүл мэндийн тогтмол үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой гэхэд хилсдэхгүй. 40-с дээш насны насанд хүрэгч хэн бүхэн 1∼2 жилдээ нэг удаа ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах, хоол боловсруулах явц удааширч байгаа 30-с дээш насныхан ч бас эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байна.



 

Солонгос улсад эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдах эсвэл ходоодны хорт хавдрын эмчилгээ хийлгэх талаар бодож байвал HIMEDI-ийн эмч, ажилчдаас зөвлөгөө аван, эмчилгээний ерөнхий төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. HIMEDIөвчтөнд тохирсон хамгийн зөв эмчилгээг сонгоход туслах болно.




Commentaires


bottom of page