top of page
  • Writer's pictureHimedi

‘Дундаж насжилт’ гэхээсээ илүү ‘Эрүүл насжилт’-ыг эрхэм болгосон Солонгосын премиум эрүүл мэндийн багц үзлэгийг танилцуулж байна


Солонгос улсын засгийн газар иргэддээ жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг зөвлөдөг ба үүний дагуу хүмүүс чанартай сайн тоног төхөөрөмж, чадвартай эмнэлгийн ажилтнууд дээр үндэслэн томоохон нэгдсэн эмнэлгүүдийг сонгож эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь түгээмэл болж байна. Их сургуулийн эмнэлгүүдийн дунд ‘BIG5’ гэгдэх эмнэлгүүдийн үзлэгийн захиалга хурдан дүүрч, хүлээлгийн хугацаа дор хаяж 3-7 сар хүртэл хүлээгдэж байна. Хэдий хүлээлгийн хугацаа урт байгаа ч Солонгосчууд эмнэлэг тус бүрийн давуу талыг харьцуулан сонголтоо хийж, үзлэгийн захиалгаа хийдэг.


Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндээ хамгаалах, альваа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулан хөрөнгө оруулалт ихээр хийж байгаатай холбогдуулан ‘Премиум эрүүл мэндийн үзлэг’-ийн нэр хүнд нэмэгдсээр байна. Уг өндөр зэрэглэлийн үзлэг нь нийт 2-3 хоног зарцуулагддаг ба үзлэгийн багцад MRI, PET шинжилгээ гэх мэт өндөр үнэтэй, нарийн шинжилгээнүүд багтдаг. Эмнэлэг бүр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөртэй бөгөөд зарим эмнэлгүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа ч жилийн туршид үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд анхаарал халамж тавих, мөн үзлэгийн үеэр эмнэлгийн тусгай өрөө гаргаж өгдөг.



Himedi-ийн үйлчлүүлэгчдийн зочилдог өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үзлэгийн төвийг та бүхэнд танилцуулж байна.



Сөүл Асан эмнэлэг



Сөүл Асан эмнэлэг нь Солонгосын тэргүүлэгч нэгдсэн эмнэлэг бөгөөд 2023 онд дэлхийн шилдэг 100 эмнэлгийн нэгээр шалгарсан. Дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй үйлчлүүлэгчдийн өрөөнүүд Хан мөрний эрэг рүү харж амрах боломжтой бөгөөд ялангуяа оффисын зорилготой өрөө, хурлын танхимтай байдаг. Мөн бүх үзлэгүүд хүлээх шаардлагагүй автомат системээр удирдуулан хийгддэг тул үзлэгийн хугацаа харьцангуй богино байдгаараа онцлогтой.



Канбүк Самсунг эмнэлэг



Канбүк Самсунг эмнэлэг нь үзлэгийн нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Эрүүл мэндийн үзлэгийн хувьд нарийн оношилгооны тоног төхөөрөмж нь эмчийн туршлагаас дутахгүй чухал байдаг бөгөөд Канбүк Самсунг эмнэлэг нь оношилгооны өндөр хувьтай MRI, өндөр нарийвчлалтай MDCT болон бусад төрөл бүрийн орчин үеийн хэт авиан аппаратаар тоноглогдсон. Тохижилтын хувьд Солонгост анх удаа эрэгтэй, эмэгтэй тусдаа үзлэгийн өрөөг гаргасан эмнэлэг гэдгээрээ онцлогтой.



Кёнхи эрүүл мэндийн төв



Кёнхи эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн үзлэгийн хамгийн том ялгаа нь барууны анагаах ухаан, дорно дахины анагаах ухаан, шүдний үзлэг зэрэг цогц үзлэгийг санал болгодог. Төрөл бүрийн өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаас гадна өөрт тохирсон эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөөг авах боломжтой. Өвчтөн бүрийн биеийн байдлын онцлогийг тодорхойлох цусны эргэлтийн шинжилгээ болон Yandorak тест зэрэг дорно дахины анагаах ухааны шинжилгээг хийхээс гадна шүдний рентген шинжилгээгээр шүдний нарийвчилсан үзлэгийг хийж байна.



Чаүм



Чаүм эмнэлэгт "Hive" гэгдэх ганцаарчилсан тусгай үзлэгийн өрөөнд премиум эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой. Эмч мэргэжилтнүүд том оврын үзлэгийн тоног төхөөрөмжөөс бусад төхөөрөмжийг зөөж үзлэгийн өрөөнд очиж үздэг. Тиймээс эмнэлэгт хэвтэж буй бусад өвчтөн, үйлчлүүлэгчидтэй таарах нь бага буюу халдвар авах эрсдэл бага байдаг. Уг эмнэлгийн хамгийн том давуу тал нь хариуцсан сувилагч ганцаарчилсан тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчид ихэнх шинжилгээг тусгай үзлэгийн өрөөндөө хийлгэх боломжтой.



Himedi нь дээр дурдсан эмнэлгүүдээс гадна эрүүл мэндийн үзлэг хийдэг төрөл бүрийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, байнгын холбоотой байдаг. Хэрэв танд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар асуух зүйл байвал, мөн Солонгос улс руу аялахдаа үзлэгийн цаг авах боломжтой эсэхийг мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Himedi танд туслах болно.




Comments


bottom of page