top of page
  • Writer's pictureHimedi

Солонгос эрүүл мэндийн аялалыг сонгож буй 5 шалтгаан



Хүмүүсийг татаж буй Солонгосын онцлог

Дэлхий дахины анхаарлыг татсан дэвшилтэт технологитой, К-поп,К-кино, К-хоолоороо тэргүүлдэг соёлын хүчирхэг орон гэгддэг Солонгос улс нь эрүүл мэндийн аялал зуучлалаар яваж гэж буй хүмүүсийн хамгийн сайн очдог газруудын нэг гэдгээрээ анхаарал татаж байна.Хилийн чандад эмнэлгийн үйлчилгээ авахад тийм ч хэцүү биш болсон цаг үед Солонгос улсын өндөр технологи,үндэсний эерэг дүр төрх нь өөрөө эрүүл мэндийн аялал зуучлалын төв болгоход хүргэсэн.Түүнчлэн Солонгост ирсэн өвчтөнүүд дэлхийн түвшний эмчилгээ,ур чадвар,үйлчилгээ болон анагаах ухааны дэвшилтэд технологийг мэдрэн түүнд итгэдэг.



① Өндөр ур чадварын түвшинтэйгээ харьцуулахад эмчилгээний зардал хамаагүй бага

Солонгосын анагаах ухааны салбар нь хамгийн чадварлаг мэргэжилтэнүүдтэй салбар бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн турш үсрэнгүй хөгжиж байгаа.Үүн дээр төрөөс анагаахын салбарыг хөгжүүлэхийн тулд бүх талаас нь дэмжиж,эрүүл мэндийн хямд үр ашигтай тогтолцоог бий болгосон.Өндөр түвшний технологи болон боловсон хүчин,түүнтэй харьцуулахад харьцангуй хямд үнэ нь Солонгосын эмнэлгийн тусламж үйлчилгээний өрсөлдөх чадвар болсон.Зарим тохиолдолд өвчтөн гадаадад эмчлүүлснээр эмчилгээний зардлаа 80хувь хэмнэх боломжтой.Хямд эмнэлгийн үйлчилгээ нь өвчтөн эрүүл мэндийн аялалыг сонгох хамгийн том шалтгаан юм


② Танд хүлээх цаг гарахгүй

Солонгосын эмнэлэгт үйлчлүүлсэн гадаад хүмүүс тэдний эмчилгээний хурдыг гайхширдаг.Эмчид үзүүлж эмчилгээ хийлгэхийн тулд удаан хүлээдэг,зардал өндөртэй бусад улстай харьцуулахад Солонгос улсад хүлээх хугацаа маш богино.Жишээ нь: Их Британид өвдөгний нөхөн сэргээлт хийлгэхэд 18сар,Канадад 2 жил зарцуулдаг бол Солонгост 1 сар хүрэхгүй хугацаа шаардагддаг.(Энэ нь шаардагдаж болох хамгийн урт хугацаа юм) Himedi нь өвчтөн Солонгост ирхийн өмнөөс л эмчийн багтай хамтран урьдчилж өвчтөний эмчилгээний үйл явц,арга барил,эдгэрэх хугацаа зэргийг тодорхойлж эмнэлгийн захиалгыг Солонгост ирхээс нь өмнө хийж өгдөг.Тиймээс өвчтөний цагийг хэмнэж өгнө.Үйлчлүүлэгч зөвхөн Himedi-ийн бэлдсэн төлөвлөгөөний дагуу онгоцондоо суухад л болох юм.


③ Дээд зэргийн эмнэлгийн мэргэжилтэнгүүд

Цар тахлын үед ч Солонгосыг зорьсон гадаад өвчтөнүүдийн тоо маш их байсан.Энэ нь тэд Солонгосын шилдэг эмнэлгийн үйлчилгээг авхын тулд хорио цээрийн дэглэмийг ч үл тоон Солонгост ирсэн нь харагдаж байна.Эмчлэгдэхээр ирсэн гадаад өвчтөнүүдийн ерөнхий төрлийг авч үзвэл дотор эрхтэнүүдийн эмчилгээ 26.4%-иар хамгийн их байсан бол,эрүүл мэндийн үзлэг,шинжилгээ 10.1%,гоо сайхны хагалгаа 9.2%,арьсны эмчилгээ 6.6%-тай байсан.


Ялангуяа хорт хавдрын эмчилгээ болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орхоор гадаад өвчтөнүүд маш их ирдэг.Тэрний шалтгаан нь Солонгосын хавдар болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эдгэрэлт болон хагалгаа амжилттай болох хувь дэлхийд 1-т ордогт оршдог.Үнэн хэрэгтээ Солонгосын 5н жил амьд байх хорт хавдрын хувь Америктай адилхан эсвэл тэрнээс ч илүү байдаг.


Тоо нь баримтаар бүх зүйл харагдана.Хөхний хорт хавдар,түрүү булчирхайн хорт хавдар,бамбай булчирхайн хорт хавдарын эдгэрэлт 90 болон тэрнээс дээш хувьтай байдаг,бамбай булчирхайн хорт хавдар бол 100% бүрэн эдгэрэх ч боломжтой.Мөн бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болох хувь 94% байдаг бол зүрх,элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болох хувь 75% байдаг.


Himedi-ээр дамжуулан хорт хавдрын эмчилгээнд орхоор ирсэн нэгэн Орос өвчтөн өөрийн орны эмнэлгээсээ уушигны хорт хавдартай 1 сар л амьдрах боломжтой гэсэн мэдээг сонссон.Гэвч тэрээр бууж өгөлгүй гэр бүлээрээ Солонгост ирж эмчилгээ хийлгээд 10 сарын дараа бүрэн эдгэрчээ.Мөн Монгол,Араб гэх улсуудаас ирсэн өвчтөнүүдэд ч үүнтэй төстэй тохиолдлууд байдаг


④ Олон төрлийн анагаах ухааны үйлчилгээ,сонголтууд

Хятад,Америк,Япон,Орос,Монгол,Казакстан,Тайланд,Вьетнам зэрэг маш олон орноос хүмүүс ирж Солонгост эмчлүүлдэг.Үүнтэй адилхан дотор,гоо сайхан,арьс,эрүүл мэндийн үзлэг шинжилгээ,эмэгтэйчүүд,нүд,шүд гээд хийлгэдэг эмчилгээний төрлүүд ч мөн адил олон янз байдаг.Эх орондоо эмчлэхэд хүндрэлтэй өвчнөөр шаналж буй өвчтөнүүд Солонгост очиж эмчилгээ хийлгэхээс гадна,гоо сайхны хагалгаа,үйлчилгээг авч К-medical tourism трэнд болоод байна.Солонгосын анагаах ухааны салбар нь соёлын салбарын өндөр хөгжилтэй хосолсон дэлхийн жишигт нийцсэн медикал гоо сайхны зах зээлийг бий болгосон.Үүнээс гадна уламжлалт анагаах ухааны салбарт ч тэргүүлж байна.Ингэснээр Солонгост зөвхөн барууны анагаах ухаанаар өвчнийг эмчлэх бус өөр олон төрлийн эмнэлгийн үйлчилгээг мэдрэх боломжтой.


⑤ К-соёлын нөлөө

2022 онд БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлсэн 1200 гадаад иргэний 49.7% нь тэдний Солонгост эмнэлгийн тусламж үйлчилгээ авхаар сонгоход Солонгосын соёлын нөлөө маш их байсан гэж хариулсан.Эрүүл мэндийн аялалд нь зөвхөн эмчилгээ бус аялаж зугаалах боломж ч бас багтаж байгаа.Үйлчлүүлэгч эмчилгээнийхээ хажуугаа Солонгосоор аялахыг их чухалчилдаг.Бага хүлээлгийн цагтай,чанартай эмчилгээ мөн эмчилгээний бага зардал нь гадаад өвчтөнүүдийн анхаарлыг татсан сонголтууд болоод байна.


Мөн Солонгосын эмнэлгийн үйлчилгээн дэх гадаад өвчтөнүүдийн сэтгэл ханамж 89.2%-тай гарсан.Мөн 94.6% нь бусдад Солонгост эмчлүүлээрэй гэж санал болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.Эдгээр хүмүүсийн 54.2% нь эмчилгээний гадуур үйл ажиллагаанд оролцсон гэж хариулсан бөгөөд ихэнх нь аялал(72.9%) мөн шоппинг(67.7%) хийсэн гэж хариулсан байна.



Солонгост жил ирэх тусам эрүүл мэндийн аялал зуучлалын тоо нэмэгдэж байна.Чанартай эмчилгээ,хагалгаа амжилттай болох өндөр хувь,анагаах ухааны дэвшилтэд технологи,хямд өртөг зэргээс яагаад Солонгос улс эрүүл мэндийн аялал зуучлалын төв болсныг хялбар мэдэж болно.




 

Бид нарын хүргэж байгаа Солонгосын эрүүл мэндийн
түүхүүдийг алгасалгүй үзээрэй 😃


Comments


bottom of page