top of page
  • Writer's pictureHimedi

Солонгосын үс шилжүүлэн суулгах мэс засал



Яагаад Солонгост үс шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх хэрэгтэй вэ?

Солонгосын үс шилжүүлэн суулгах мэс засал нь Турк,Америкийн нэгэн адил олон арван жилийн түүхтэй.Гоо сайхан,гоо сайхны мэс заслын хүчирхэг улс болхынхоо хувьд мэс заслын дараах хамгийн жижиг сорвиос авхуулаад системчилсэн сорви арилгах арчилгааг хийлгэх бүрэн боломжтой.Түүнчлэн үс шилжүүлэн суулгах мэс заслын үнэ харьцангуй хямд байдаг учраас өвчтөнгүүд Солонгосыг зорьсоор байна.



Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын 2 сонголт ‘Зүсэлттэй болон Зүсэлтгүй’

Үс шилжүүлэн суулгах мэс засал нь ерөнхийдөө зүсэлттэй (FUT) болон зүсэлтгүй (FUE) гэж 2 хуваагддаг.Зүсэх арга нь толгойн араас тодорхой хэсэг хүртэлх хуйхыг зүсэж,халцарсан хэсгийн үсний уутанцарыг салгаад үс суулгадаг арга юм.Энэ аргын давуу тал нь мэс заслын хугацаа харьцангуй богино,зардал бага,суулгасан үсний уналт бага байдаг.

Зүсэлтгүй аргын хувьд үсний уутанцарыг толгойн ар хэсгээс нэг нэгээр нь салгаж халцарсан хэсэгт суулгадаг.Толгойн араас шаардлагатай хэмжээний үсний уутанцараа сонгон авч үсгүй хэсэгт суулгадаг.Сорвины үлдэц бага,өвдөлт багатай байдаг нь энэ аргын гол онцлог юм.Эмчлэгч эмч өөрөө бат бөх уутанцарыг сонгож шилжүүлэн суулгах боломжтой.




Надад аль төрөл нь тохирох вэ?

  • Зүсэлтийн аргыг санал болгох тохиолдлууд : Халцарлын хэмжээ том их хэмжээний үс шилжүүлэн суулгах шаардлагатай тохиолдолд,толгойн арын үсний нягтрал бага тохиолдолд эсвэл эмчлүүлэгч толгойн арын үсээ тэр хэвээр нь хадгалхыг хүссэн тохиолдолд

  • Зүсэлтгүй аргыг санал болгох тохиолдлууд : Толгойн ар хэсэгтээ сорвитой үлдхийг хүсэхгүй байгаа тохиолдолд,олон удаагийн зүсэлттэй үс шилжүүлэн суулгах ажилбар хийлгэснээс болоод дахиж хийхэд хүндрэлтэй болсон тохиолдолд

Himedi-ийн зөвлөмж : Үс шилжүүлэн суулгахдаа,нэг дор их хэмжээний үс суулгахаасаа илүүтэйгээр зохистой хэмжээгээр суулгасныхаа дараа бэхжүүлэх эмчилгээнд хамрагдахыг санал болгож байна.



Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхдээ анхаарах зүйлс

Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний 3 дах өдрөөс загатнаж болно.2-4 долоо хоногийн турш архи тамхины хэрэглээгээ хязгаарлаж,усанд орохгүй байх мөн хүнд дасгал хөдөлгөөн хийхийг хориглоно.Хагалгааны дараах нэг өдрийн турш үсээ угааж болохгүй,сэнх гэх мэт халуунаар үлээлгэхгүй байх мөн үсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.Хагалгааны дараах 4сарын хугацаанд суулгасан үс ургаж унах үйл явц явагдана,тэрний дараа унасан үснүүд дахин ургаж ихэвчилэн 6-7 сар,уртдаа 1 жилийн дараа хагалгааны үр дүнг бүрэн харах боломжтой болно.



Та үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр сонирхож байна уу?

Himedi үс шилжүүлэн суулгах мэс заслын чадварлаг эмч нартай хамтран ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчийн хүссэн эмнэлгийг санал болгон эмнэлэг болон өвчтөнийг холбож өгдөг.

Эмнэлгийг сонгохоосоо өмнө эмчийн багаас онлайн урьдчилсан зөвлөгөө авах боломжтой.Himedi эмчилгээний төлөвлөгөө цагийг гаргаж,мэргэжлийн эмнэлгийн орчуулагчид харилцааны асуудлыг тань шийдэх болно




 

Бидний бэлтгэж байгаа эрүүл мэндийн мэдээллүүдийг алгасалгүй үзээрэй


Comments


bottom of page