top of page
  • Writer's pictureMongolia

Мэдрэл,шөрмөс,арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн Мөнхжаргал



Та өөрийгөө танилцуулна уу

Сайн байна уу. Намайг Мөнхжаргал гэдэг. 22настай Монголоос ирсэн.



Солонгост ирхээсээ өмнө ямар байдалтай байсан мөн Солонгост ирээд ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

Би Монголд байхдаа тогонд цохиулсан. Ослын улмаас хоёр гараа гэмтээж, хоёр бугуй ослын улмаас түлэгдсэн. Түлэгдсэн арьсыг авах хагалгаанд орсон ба хагалгааны дараа яс нь хүртэл харагдах хэмжээний нөхцөл байдалд байсан. Солонгост мэдрэл, шөрмөс, арьс шилжүүлэн суулгах хэд хэдэн хагалгаанд орсон. Хоёр гартаа тус тус 2 удаагийн хагалгаанд ороод одоо дахин хагалгаанд орох шаардлагагүй болсон.



Himedi-ийн талаар хаанаас олж мэдсэн бэ?

Монголд хагалгаанд орсны дараа эмчлэгч эмч маань “Монголд эмчилгээ хийхэд хэцүү юм байна. Та гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Монгол эмч маань ил шарх тоос шорооноос авхуулаад халдвар авах магадлал өндөр байна гэж санаа зовон сайн эмнэлэгт хандхыг зөвлөж байсан. Himedi-г мэдэх болсон шалтгаан маань гэвэл эмч маань Himedi гэдэг компани байдаг бөгөөд энэ байгууллагаар дамжуулан эмнэлгийн тусламж авах нь хамгийн хурдан арга байх болно. Мөн бие даан эмнэлэг олход асуудал их тулгардаг тул тэр байгууллагад хандаад үзээрэй гэж зөвлөсөн.

Би Himedi-ийн Улаанбаатар дах оффист зочилж, тэдэнтэй уулзхад ажилтнууд нь надад маш найрсаг хандаж,хэд хэдэн эмнэлгийг танилцуулсан. Himedi-ээр дамжуулан Солонгос эмчээс онлайнаар зөвлөгөө,эмчилгээний үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан болхоор Himedi-ийн санал болгосон эмнэлгийг сонгосон.



Himedi-ээр дамжуулан алсын зайн онлайн зөвлөгөө Солонгос эмчээс авсан гэж сонссон,энэ танд хэр тус болсон бэ?

Himedi-ээр дамжуулан хийсэн онлайн үзлэг зөвлөгөөгөөр би эмчтэйгээ нүүр тулан ярилцаж, гарынхаа байдлыг харуулах боломжтой болсон. Профессор миний гарыг хараад хагалгаанд орвол одоогийнхоосоо хамаагүй дээрдэнэ гэж хэлсэн. Юм барих чадвараа сэргээх боломжтой гэж хэлсэн учраас итгэл тээн Солонгост ирсэн. Himedi Солонгос явхын өмнө надад эмнэлгийн талаарх мэдээлэл, эмчилгээний зардлын талаарх ойлголтыг өгсөн нь маш их тус болсон




Himedi-ийн эмнэлэг санал болгох үйлчилгээ нь танд хэр санагдсан бэ?

Himedi-ийн зөвлөсөн эмнэлэгээр үйлчлүүлээд миний мэс засал амжилттай болсон. Шөрмөс,мэдрэл нь тасарсан байсан болхоор гарт ямар ч мэдрэмж байгаагүй. Тасарсан хэсгээ холбуулсан болхоор нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай, эд юмсыг барих хүч маань сэргэх хүртэл хугацаа шаардагдах боловч,гараараа хүрхэд мэдрэгддэг. Хүйтэн,халууныг зөөлөн,хатууг мэдрэх маш сайхан байна.Цаашдаа дасгалаа сайн хийвэл одоогийнхоосоо дээр болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би Himedi-ийн эмнэлэг санал болгосон явдал маш сэтгэл хангалуун байна.



Монголд эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй байгаа хүмүүст та Himedi-г санал болгох уу? Яагаад?

Би аль хэдийн эргэн тойрны олон найз нөхөддөө санал болгож байгаа. Нутгийн маань төрөл төрөгсөд дунд хөл нь өвдсөн хүн байгаа тул Himedi-тэй холбож эмчилгээнд явхыг санал болгосон. Мөн Himedi-ийн үйлчилгээ маш сайн байсан. Мэргэжлийн эмнэлгийн орчуулагчтай бөгөөд шаардлагатай зүйлсийг минь урьдчилан шалгаж мэдээлэл өгч байсанд маш их баяртай байгаа.



Монгол хүмүүстээ хандаж хэлхийг хүссэн зөвлөмж танд байна уу?

Энэ байгууллагатай холбогдож урьдчилсан мэдээлэл,ойлголтыг авсныхаа дараа ирээрэй гэж зөвлөмөөр байна. Миний хувьд гэр бүлийн байдлаас болоод Солонгост ганцаараа ирсэн.Анх юу ч мэдэхгүй ирсэн. Гэсэн хэдий ч урьдчилаад олон зүйлийн талаар ойлголттой болсон байсан болхоор асуудал гараагүй. Эмнэлэгийн системийн ялгаа, эмчилгээний зардлын талаар Himedi-ээр дамжуулаад мэдээлэлтэй байсан болхоор тэр асуудлуудаа шийдхэд асуудал үүсээгүй. Эмнэлэгтэй холбож өгсөн хүмүүстэйгээ маш сайн харилцаатай байж олон төрлийн туслалцааг авах боломжтой болхоор санаа зовох асуудал нэг ч байхгүй ээ гэж хэлмээр байна.






 

Himedi бол Солонгосын эмнэлгийн үйлчилгээг ая тухтай авхад тусалдаг
Солонгосын эрүүл мэндийн аялал зуучлалын компани юм.
Үйлчлүүлэгч өөрийн гоо сайхан, эрүүл мэндийг олж авхад туслах
сүүлийн үеийн технологи, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийг санал болгон холбож өгдөг.
Himedi-ээр дамжуулан эрүүл мэндийн аялалаа та эхлүүлээрэй.



Comments


bottom of page