top of page
  • Writer's pictureHIMEDI

Монголоос хавдрын хими эмчилгээний онлайн үзлэгт хамрагдсан БАЛЖИНГИЙН ЧИМГЭЭ


Himedi нь Солонгос дахь эмчилгээний аялал жуулчлалыг дэмжээд зогсохгүй "Онлайн үзлэгийн" үйлчилгээг давхар үзүүлдэг. Энэ нь Солонгосын шилдэг эмнэлгийн эмч нартай онлайн үзлэгт хамрагдсанаар өвчтөнүүдэд Солонгос улсыг зорих цаг хугацаа, зардлыг хэмнэх хамгийн зөв сонголт болж өгдөг. Учир нь өвчтөн эх орондоо хийлгүүлсэн шинжилгээний хариу дээр тулгуурлан Солонгос эмчтэй онлайн уулзалт хийснээр гэрээсээ мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.



Энэ удаад Монгол улсын иргэн БАЛЖИНГИЙН ЧИМГЭЭ нь 2021 онд ходоодны хорт хавдар, 2023 онд өндгөвчний хорт хавдраар өвчилсөн гэсэн оноштойгоор хагалгаанд орсон. Хэд хэдэн удаа хими эмчилгээ хийлгэх явцад хавдрын эс бүдүүн гэдэс рүү үсэрхийлсэн байх магадлалтай гэж үзэн энэ удаад Himedi-ээр дамжуулан онлайн үзлэгт хамрагдлаа. Хорт хавдрын эмчилгээгээр тэргүүлэгч Солонгос улсын шилдэг нэгдсэн эмнэлэг болох Кореа Их Сургуулийн Анам эмнэлгийн эмч уг үзлэгийг хийсэн бөгөөд мэргэжлийн орчуулагчийн хамт ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр хүссэн мэдээллээ хялбараар олж авч чадсан. Тэрээр “Солонгос руу өөрийн биеэр очихгүйгээр онлайнаар үзлэгт хамрагдаж чадсандаа маш их сэтгэл хангалуун байна. Биеийн байдлынхаа талаар үзлэг хийлгүүлэн оношлуулж, химийн эмчилгээгээ үргэлжлүүлэх эсэх дээр зөвлөгөө авч чадсан. Мөн "Цаашид эмчилгээг хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэхэд маш их тус нэмэр болсон" гэж сэтгэгдлээ үлдээсэн юм.



 

Himedi та бүхний эрүүл энхийг хүсэн ерөөе. Himedi нь Солонгос улсын 140 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг ба бид танд тохирсон эмнэлгийг санал болгож, Солонгост ч, эх орондоо ч өвчнийг үнэн зөв оношлуулах боломжийг нээн үргэлж хичээн ажиллаж байна. Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал бидэнтэй хүссэн үедээ холбогдоорой.



Comments


bottom of page