top of page
  • Writer's pictureHimedi

Дэлхийг холбосон эрүүл мэндийн салбарын инноваци: Алсын зайн анагаах ухааны ид шид



Гадаад эмчлүүлэх шийдвэр гаргах нь тийм ч хялбар ажил биш. Олон сонголттой нүүр тулж, харьцуулах замаар очих газар болон эмнэлэгээ сонгодог. Ингэх явцад олон төрлийн асуудлууд, асуултууд гарч ирнэ. Энэ эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэж болох вэ? Тэд миний шинж тэмдгийг тодорхойлж, оновчтой эмчилгээг хийж чадах болов уу?,Намайг хариуцах эмч хэр бол? гэх мэт.


Та бүхний эдгээр асуудлыг шийдэх арга байдаг нь ‘Алсын зайн эмчилгээ’ юм.Гадаад эмчлүүлэх талаар төлөвлөж буй хэн бүхэнд алсын зайн эмчилгээ нь найдвартай хувилбар байх болно. Эмчилгээ хийлгэхээр төлөвлөж буй эмнэлгийн ажилтнуудтай онлайнаар уулзаж өвчний шинж тэмдэг, эмчилгээ, дараагийн тусламж үйлчилгээний талаар урьдчилан сонсох боломжтой. Нэмж дурдхад алсын зайн эмчилгээ нь гадаад өвчтөнүүдэд ямар ямар давуу талуудыг олгох талаар авч үзье.



① Газар зүйн хязгаарлагдмал байдлыг даван туулна

Алсын зайн эмчилгээ нь газар зүйн хязгаарыг даван туулхад ихээхэн тус дэм болно. Гадаад өвчтөнүүд Солонгос дах эмнэлгийн байгууллагаас хол байгаа тул үйлчилгээ авхад хүндрэлтэй байдаг. Харин хол зай, байршил харгалзахгүйгээр онлайнаар дамжуулан мэргэжлийн эмнэлгийн ажилтнуудаас цаг алдалгүй зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх боломжтой. Хамгийн том давуу тал нь эх орноосоо эмнэлгийн үйлчилгээгээ хялбар авна.

② Цаг болон зардлыг хэмнэнэ

Алсын зайн эмчилгээ нь маш их цаг,мөнгийг хэмнэдэг.Таныг эмчлэх эмнэлгийн ажилтнууд таны өвчин,шинж тэмдгийг аль хэдийн онлайнаар дамжуулж урьдчилан мэдсэн болхоор зөвлөгөө авхад бага цаг зарцуулж,үзлэг эмчилгээнд илүү хурдан анхаарлаа хандуулах боломжийг олгодог.Энэ нь мөн аялал,байрны зардлыг бууруулахад дэм болно.Түүнчлэн гадаад өвчтөнүүд алсын зайн эмчилгээ,зөвлөгөөгөөр дамжуулан эмнэлгийн үйлчилгээний чанар,үнийг харьцуулан судалж,дүн шинжилгээ хийж өөрт тохирсон эмнэлгийн үйлчилгээг сонгох боломжтой.

③ Мэргэжлийн эмч, ажилтнуудаас шууд зөвлөгөө авна

Алсын зайн эмчилгээ нь гадаад өвчтөнд эмчтэйгээ цаг тухайд нь зөвлөгөө авах боломжийг олгодог. Үүгээрээ дамжуулан эмчээс асуухыг хүссэн асуултаа асууж, мэргэжлийн зөвлөгөөг авах боломжтой. Онлайн зөвлөгөө нь эмнэлгийн оношлогоо, эмчилгээний аргуудын талаарх эргэлзээг арилгахад тусалдаг бөгөөд өвчтөнд сэтгэл санааны амар амгалан, итгэлийг төрүүлдэг.

④ Хэл соёлын ойлголт

Гадаад өвчтөнүүд алсын зайн эмчилгээгээр дамжуулан хэл, соёлыг илүү хялбар ойлголцох боломжтой. Онлайн зөвлөгөө нь танд өөрийн хэлээр эмчилгээ хийлгэх боломжийг олгодог бөгөөд эмч өвчтөний соёлын онцлогийг ойлгож, түүнд тохируулан эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой. Энэ нь харилцааны жигд байдлыг хадгалж гадаад өвчтөнүүдэд чухал туршлага болж үлдэнэ.


Himedi энэхүү алсын зайн эмчилгээг хэрэгжүүлж байгаа.Үйлчлүүлэгчийн орны хэлд тохируулан мэргэжлийн эмнэлгийн орчуулагч газар дээр нь орчуулж, Солонгосын эмнэлгийн ажилтнуудтай асуудалгүй харилцахад тань тус болно.Мөн Монгол, Казакстаны салбарууд тухайн орныхоо мэргэжлийн эмчтэй байдаг учраас алсын зайн эмчилгээ хийхэд улам хүндрэлгүй хялбар байх болно.


Эрүүл мэндийн аялал зуучлалын мэргэжилтний хувьд, бид таны эрүүл мэнд, тав тухыг хангах үүднээс алсын зайн эмчилгээг бодож үзхийг зөвлөж байна. Himedi нь Солонгос эмчтэй алсын зайн эмчилгээ хийх үйл явцад хүндрэл үүсгэхгүйн тулд бүх талаар туслах учраас санаа зовохгүй байж болно. Энэ таны эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.




 

Бидний хүргэж байгаа Солонгосын эрүүл мэндийн
мэдээллүүдийг алгасалгүй үзээрэй 📨


Comments


bottom of page