top of page
  • Writer's pictureHIMEDI

Гарчиг: Солонгос улсад эмчлэх боломжтой хүнд төрлийн элэгний өвчлөлүүд


Элэг нь олон төрлийн шалтгаанаас үүдэлтэйгээр үйл ажиллагаа нь алдагдахын зэрэгцээ янз бүрийн шалтгаанаар өвчин хүндэрдэг. Өнөөдөр та бүхэндээ элэгний өвчлөл хүндрэх тохиолдлууд болон БНСУ-д эмчлэх боломжтой хүнд төрлийн элэгний өвчлөлийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.




Элэгний өвчлөл ямар тохиолдолд хүндэрдэг вэ?

Архаг элэгний вирустэй удаан явсанаар элэгний эдэд урт хугацаанд үрэвсэл явагдаж элгийг гэмтээдэг. Үүнээс шалтгаалан элэгний фиброз /liver fibrosis/ идэвхжих нөхцөл байдал үүсдэг.

Элэгний фиброзоос шалтгаалж элэгний эдийн уян хатан байдал алдагдаж, элэгний үйл ажиллагаа муудахад хүрдэг. Элэгний фиброз нь элэгний хатуурал(Liver cirrhosis) болон үргэлжлэх тохиолдоход элэгний эдийн цусны урсгалд саад учирч эхэлдэг. Үүнээс үүдэн элэгний үйл ажиллагаа бага багаар муудаж өвчин хүндэрдэг. Архаг элэгний өвчин хүндрэх явцдаа элэгний хавдар болон хувирах аюултай. Элэгний өвчлөлийн хүндрэл нь цусны бүлэгнэлтийн асуудал, цус багадалт зэрэг өвчлөлд хүргэхээс гадна хүндэрсэн тохиолдолд амь насанд ч хүрэх аюултай өвчин юм. Иймд элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж шинжилгээ оношилгоонд тогтмол хамрагдан бага шатанд нь эрт оношлуулж эмчлүүлэх нь чухал юм.


Элэгний хатуурлаас сэргийлэх үр дүнтэй арга

Элэг нь нөхөн төлждөг эрхтэн учраас сайн анхаарсанаар муудсан ч эргээд эдгэх, хэвийн болох боломжтой байдаг.

Амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлсэнээр элэгний хатуурлаас шалтгаалан элэгний үйл ажиллагаа муудахаас сэргийлэх боломжтой. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, алкохолын хэрэглээг хязгаарлах, биенд шингэн, хаван хуримтлагдахаас сэргийлж давсны хэрэглээг багасгах хэрэгтэй.


Элэг шилжүүлэх суулгах хагалгаа ямар тохиолдолд хийгддэг вэ?

Хүнд хэлбэрийн элэгний хатуурал, элэгний дутагдал, элэгний хорт хавдар зэрэг элэгний үйл ажиллагааг эргэн сэргээх боломжгүй болсон нөхцөлд элэг шилжүүлэн суулгах хагалгааг авч үздэг. Ялангуяа өөр эмчилгээний арга байхгүй, өвчтөн урт хугацаанд амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн үед элэг шилжүүлэн суулгах хагалгаа зайлшгүй шаардлагатай.




Дэлхийн түвшний шилдэг элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч, эмнэлэг

БНСУ-нь эмчилгээний шинэ технологи, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий өндөр түвшний эрүүл мэндийн системтэй улс. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн элэг шилжүүлэн суулгах салбарын эмч мэргэжилтэнгүүд болон эмнэлгүүдтэй.

БНСУ-ын элэг шилжүүлэн суулгах хагалгааны амжилтын хувь 90%-аас дээш байдаг ба эрүүл донороос элэг шилжүүлэн суулгасан өвчтөний 3жил амьдрах магадлал 85%-тай байдаг. Энэ нь БНСУ-аас өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн Герман улс, АНУ зэрэг орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд цусны бүлэг өөр донороос ч элэг шилжүүлэн суулгах боломжтой болсон.

Гэхдээ элэг шилжүүлэн суулгах хагалгааны амжилтын хувь нь өвчтөний байдлаас шалтгаалан өөр байж болно. Хэрэв та элэгний өвчнөөр өвдөн эдгэх болов уу гэж санаа зовж байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.


 

Хаймеди нь Солонгос улсын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдахад тань тусална. Нарийн мэргэжлийн эмчтэй онлайнаар холбогдон зөвлөгөө аваарай. Хаймедигийн мэргэжлийн орчуулагч координатор танд орчуулга хийж туслах болно.



Comments


bottom of page